Чингэлтэй дүүргийн Иргэдийн спортын XI их наадам өнгөрсөн амралтын өдөр буюу 2023 оны 09-р сарын 09-10-ны өдрүүдэд дүүргийн Биеийн тамир, спортын хороонд волейболын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 22 хорооны эрэгтэй 22, эмэгтэй 22 багийн 352 тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Үүнээс: Эрэгтэй
1-р байранд Ж.Жаргалсүх ахлагчтай 17-р хороо
2-р байранд Г.Энхтамир ахлагчтай 5-р хороо
3-р байранд Э.Мөнгөншагай ахлагчтай 15-р хороо
Эмэгтэй
1-р байранд З.Ариунаа ахлагчтай 16-р хороо
2-р байранд Т.Сугар ахлагчтай 17-р хороо
3-р байранд Д.Билэгмаа ахлагчтай 13-р хороо тус тус байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Иргэдийн спортын XI их наадам явган аялал, волейбол, софт волейбол, олс таталт, ширээний шагай, дартс, хийн дасгал, аэробик, сагсан бөмбөг гэсэн спортын төрлүүдээр явагдах юм.
Дараагийн тэмцээн 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын хороонд софт волейболын спортын төрлөөр зохион байгуулагдах гэж байна.