“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-т ажиллаж буй Жайка Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын сайн дурын ажилтан Сугавара Наото 2023-2024 оны ажлын төлөвлөгөөгөө хамт олонтой хэлэлцлээ.
Сугавара Наото нь Япон-Монгол хоёр улсын хоорондын экспорт, импортын төлөв байдал, импортолж байгаа бүтээгдэхүүний нэр төрөлд анализ хийж, Монголын хөдөө аж ахуйн салбарын арьс ширэн бүтээгдэхүүн, ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн зэрэг 13 нэр төрлийн экспортын бүтээгдэхүүн хөгжүүлэх, экспортлох боломжтойг тодорхойлоод байна. Мөн Япон Улсад “Монголын өдрүүд” арга хэмжээг тогтмол зохион байгуулах боломжийг судлах, санхүү болон техникийн туслалцааны шинэ төсөл хөтөлбөрийг Жайка болон бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.