Dark Light
Спорт | 2023-10-03

Спорт авиралтын тэмцээн эхэллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Токиогийн олимпоос эхлэн олимпын наадмын хөтөлбөрт багтаад буй спорт авиралтын тэмцээн өнөөдөр /2023.10.03/ эхэллээ. Нийт 4 багц медалийн эзэд тодрохоос эрэгтэй, эмэгтэй хурдан авиралтын төрөл явагдлаа. 

2 оролдлогын дараа шилдэг 1 цагийн үзүүлэлтээр нь тамирчдыг жагсаахад эмэгтэйчүүдээс Нямдоогийн Сэлэнгэ 15-р байр, эрэгтэйчүүдээс Сүхбаатарын Итгэл 24, Баттулгын Билгүүн 25-р байр тус тус эзэллээ. Маргааш манай эрэгтэй баг буухиа төрөлд оролцох ба нийт 10 баг өрсөлдөх юм. 

Спорт авиралтын төрөлд Азиас Индонезийн тамирчид дэлхийд дээгүүр өрсөлддөг бөгөөд үүнийгээ ч баталж энэ төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч Веддрик Леонардо 4,978 секундийн амжилтаар урьдчилсан тэмцээнд тэргүүллээ. Тэрээр нийт тамирчдаас ганцаараа 5 секундээс дотогш амжилт үзүүлсэн. Эмэгтэйчүүдийг мөн л Индонезийн тамирчин, энэ оны дэлхийн аварга Десак Деви тэргүүллээ.

Мэдээг: Ч.Баатарзориг

Гэрэл зургийг: Б.Бямба-Очир (MPA)

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14