Монгол Улс 2023 оны эхний 9 сард нийт 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 11.3 тэрбум америк доллар, импорт 6.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.8 (18.1%) тэрбум америк доллароор, экспорт 2.4 (26.6%) тэрбум америк доллароор, импорт 399.1 (6.3%) сая америк доллароор тус тус өсжээ. Харин 2023 оны 9 дүгээр сард экспорт өмнөх сараас 14.8 (1.1%) сая америк доллароор, импорт 114.2 (12.4%) сая америк доллароор тус тус буурсан байна.
Спорт | 2023-10-16
Сэтгэгдэл бичих