Dark Light
Спорт | 2023-10-19

Б.Чинзориг: Олон улсын спортын арбитрын шүүхэд хандсан

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

"Ханжоу-2022" Азийн наадамд боксын үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин, МУГТ Б.Чинзориг түрүүлж аваргын алтан медаль хүртсэн билээ.

Харин Азийн наадмын допингийн эсрэг асуудлыг хариуцах үүрэг хүлээсэн ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагийн зүгээс гавьяат тамирчин Б.Чинзоригийн сорьцоос Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн тухай мэдээлсэн. 

Тухайн асуудлаар МУГТ Б.Чинзориг: Би боксын спортоор 2005 оноос эхлэн хичээллээд 18 дахь жилдээ хичээллэж байна. Энэ жил би Узбекистанд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Миний хамгийн том зорилго бол Парисын олимп. Энэ сард БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн наадмын үеэр миний өгсөн шинжилгээнээс допингийн зөрчил илэрсэнтэй холбогдуулан энэхүү мэдээллийг хийж байна. Анх тэр мэдээг сонсоод шоконд орсон, сэтгэл санаа хүнд, тогтворгүй байлаа. Миний хувьд дэлхийн допингийн эсрэг дүрэм болон дэлхийн допингийн эсрэг агентлагаас батлан гаргасан тамирчны эрхээ хамгаалах дүрмийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт болон өмгөөлөгч авах хүсэлтээ уг байгууллагад тавьсан. Спортын арбитрын шүүхэд хандсан. Надаас болж эрх нь зөрчигдсөн нийт шигшээ багийн тамирчдаасаа уучлал хүсье. Эцсийн шийдвэр гарсны дараа та бүхэндээ мэдээлэл өгнө" гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00