Dark Light
Спорт | 2023-12-24

Манай улс органик бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Стандарт, хэмжил зүйн газраас шинжээчдийн чадамжийг дээшлүүлэх, арга зүйгээр хангах ажлын хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-н зөвлөх Kevin Gallagher-ыг урьж "Үр тарианы үйлдвэрлэл,  мал аж ахуйн үйлдвэрлэл, зөгийн аж ахуй, хүнс боловсруулалтын чиглэлийн органик үйлдвэрлэл ба IFOAM стандартын шаардлага" зэрэг сэдэвт сургалтыг зохион байгууллаа.  

Тус сургалтад СХЗГ-ын болон SFCS-н байгууллагын аудиторууд танхим болон онлайнаар хамрагдсан юм. 

Олон улсын IOAS  итгэмжлэлийн байгууллагаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 07-ны хооронд Олон улсын аудитор Daniel Szalai СХЗГ-т ажиллан органик хүнсний баталгаажуулалт хийх чадавхад итгэмжлэлийн үнэлгээг IFOAM норм стандартын дагуу хэрэгжүүлсэн. 

Энэхүү итгэмжлэлийн үр дүнд Монгол Улсаас Олон улс руу органик хүнсийг экспортлох, органикийн гэрчилгээг хүлээн зөвшөөрүүлэхэд IOAS-итгэмжлэлийн байгууллагын IFOAM норм суурь шаардлага болж өгөх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23