Dark Light
Спорт | 2024-05-06

Бөхчүүдийн шаардлагыг Спортын арбитр ТББ-д хүргүүлнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын үндэсний бөхийн холбоонд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх 8 дахь шаардлагын дагуу аймгийн арслан Б.Өсөхбаярыг 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн барилдаанд шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэн барилдуулсан.

Баасан гарагт буюу 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн барилдаанд барилдахаар ирсэн бөхчүүд Спортын арбитр ТББ-ын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, тус төрийн бус байгууллагыг спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэж ажиллах, үүний тулд 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр гаргасан шийдвэрээ дахин нягтлах шаардлагыг хүргүүлэхээр гарын үсэг зурж барилдааны нээлтийг 36 минутаар хоцроосон үйл явдал болсон. 

Үүний дагуу МҮБХ-ны Тэргүүлэгчид 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр хуралдаж бөхчүүдийн шаардлагыг Спортын арбитр төрийн бус байгууллагад хүргүүлэх, тус ТББ-д харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарт холбогдох зөрчлийг дахин хэлэлцэх саналыг хүргүүлэн ажиллах шийдвэр гаргалаа. 

Мөн Спортын арбитр ТББ-ыг дээрх хоёр бөхийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах хүртэл бөхийн барилдаанд бүртгэхийг түр түдгэлзүүлж ажиллахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгасан байна. 

МҮБХ-ны үйл ажиллагаанд олон жилийн хаагдмал үйл ажиллагаатай явж ирсэн Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага болон Спортын арбитр ТББ-ын зарим шийдвэрүүд сөргөөр нөлөөлж байгаа тул дээрх хоёр ТББ-ын удирдлагуудыг 2024 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 16:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох нээлттэй уулзалтад оролцуулах саналыг хүргүүлж байна. 

Тус уулзалтад МҮБХ-ны Тэргүүлэгчид болон багш дасгалжуулагчид, бөхчүүдийн төлөөллүүд оролцоно. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14