Dark Light
Спорт | 2024-05-13

Спортын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хоёр. Спортын арбитрын хэлэлцээр, харьяалал 

2.1 Талууд спорттой холбоотой маргааныг Спортын арбитрт хандаж шийдвэрлүүлэхээр тохиролцсон тохиолдолд энэхүү дүрмийг хэрэглэнэ. Спортын арбитрт хандах болсон нь гэрээ, журам дахь арбитрын заалтаас эсвэл сүүлд байгуулсан арбитрын хэлэлцээрээс үүссэн эсвэл хороо, холбоо, клуб, гишүүн спортын аливаа байгууллагын дүрэм, журам, тусгай гэрээнд Спортын арбитрт давж заалдах гомдол гаргахаар заасан бол эдгээр байгууллагын гаргасан шийдвэрийг давж заалдахтай холбоотой маргаанд мөн энэхүү дүрмийг баримтална. 

2.2. Эдгээр маргаан нь спорттой холбоотой зарчмууд, спортоор хичээллэх, хөгжүүлэхтэй холбоотой санхүүгийн болон бусад ашиг сонирхол, эсвэл илүү ерөнхийдөө спорттой холбоотой аливаа үйл ажиллагаа, асуудалтай холбоотой байж болно. 

2.3. Арбитрын бүрэлдэхүүн арбитрын харьяаллын маргаан мөн эсэхийг өөрөө тогтоох бөгөөд талууд арбитрын хэлэлцээртэй эсэх, тухайн хэлэлцээр хүчин төгөлдөр эсэхийг тогтооно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00