Dark Light
Спорт | 2024-05-20

Япон улсын Спортын арбитрын агентлагтай уулзав

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа Япон улсын Спортын арбитрын агентлагтай 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр албан уулзалтыг  хийлээ. 

Японы олон улсын маргаан шийдвэрлэх төвтэй 2022 онд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд  2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд Японы олон улсын маргаан шийдвэрлэх төв, Япон улсын Спортын арбитрын агентлагтай хамтран “Допингийн маргааныг шийдвэрлэх” олон улсын стандартын сургалтыг Монгол улсад зохион байгуулж байсан билээ.

Энэхүү уулзалтад Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа, Спортын арбитрч Э.Баярбат нар Япон улсын Спортын арбитрын агентлагт зочилж хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, арбитрч нарыг сургах, давтан сургах сургалтыг хийхээр санал солилцож  дурсгалын зүйл болон Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын гаргасан “Спортын арбитр ба допинг” эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг Япон улсын Спортын арбитрын агентлагийн номын санд дурсгав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00