Dark Light
Спорт | 2024-07-17

Нагоя башёг монгол бөхчүүд тэргүүлж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын Нагоя башё эхэлжээ.

Макүүчид барилдаж буй манай бөхчүүдээс 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки цолоо эргүүлэн авах дайралт хийж буй Киришима Б.Лхагвасүрэн, маэгаширагийн барууны есдүгээрт эрэмбэтэй Оошёома П.Дэлгэрбаяр нар гурван даваатай башёг тэргүүлж байгаа бол озэки Хоошёорюү С.Бямбасүрэн, маэгашира зүүний есдүгээрт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил нар хоёр даваатай нэхэж байна. Харин Рога А.Амарсанаа нэг даваатай бол Чиёошома Г.Мөнхсайхан макүүчид зиндаанд эргэн ирсэн ч бэлтгэлийн үеэр бэртэл нь сэдэрснээр башёг өнжихөөр болов.

Тэгвэл жюүрёод барилдаж буй манай бөхчүүдээс Онокацү Б.Чойжилсүрэн гурван даваатай тэргүүлэгчдийн эгнээнд яваа бол Миторюү Б.Төрболд, Дайшохо Ч.Шижирбаяр, Тамашохо Э.Энхманлай нар нэг давжээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00