Dark Light
Спорт | 2024-07-24

Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 14 тамирчин Парисыг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүн төрөлхтний гайхамшиг зуны олимпын XXXIII наадам Франц Улсад нээлтээ хийхэд хоёрхон хоног үлдлээ. "Парис-2024" зуны олимпод Монгол Улсын 33 тамирчин өрсөлдөхөөс 14 нь Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид юм. "Парис-2024" олимпын наадмын нээлтийн өмнөх өдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр байт харвааны тэмцээнээр Монголын баг тэмцээнээ эхлүүлнэ.

Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан цагаас хойш 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна. Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж монголчууд итгэл тээсээр, баг тамирчид бэлтгэлээ чамбайруулсаар Францыг зорив. 

“Парис-2024” зуны олимпын наадамд Монгол Улсын тугчаар өдгөө 6 дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй шилдэг марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэр-Од, анхны олимпын наадамдаа өрсөлдөх “тийз”-ээ захиалсан боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нар юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23