Dark Light
Спорт | 2024-08-06

ОУ-ын хүүхдийн спортын Х наадмын галт бамбар аслаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Олон улсын хүүхдийн спортын Х наадмын нээлтийн ёслол өнөөдөр болж, Монгол, ОХУ, БНХАУ-ын өсвөрийн тамирчид хуран чууллаа. Наадмын бамбарыг боксын залуучуудын улсын аварга, өсвөр үеийнхний улсын аварга Э.Төгс-Эрдэнэ асаасан нь энэ оройн хамгийн оргил мөч байлаа. 

Арга хэмжээний эхэнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга тус наадмыг нээж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт зочид, тамирчин, дасгалжуулагчдаа мөнх хөх тэнгэрийн Монгол оронд минь тавтай морилно уу. 

2009 оноос эхлэн Олон улсын хүүхдийн спортын наадмыг гурван улсад ээлжлэн зохион байгуулдаг болсон билээ. Өнөө жил Монгол улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Өнөөдөр Монгол Улс энэхүү наадмыг зохион байгуулах үүргээ биелүүлэн Засгийн газрын 2024 оны 64 дүгээр тогтоолын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлаа ханган гурван орны 466 өсвөрийн тамирчид спортын есөн төрлөөр өрсөлдөхөд бэлэн болсон байна. Ирээдүйд тив, дэлхий, олимпын аваргууд болох өсвөрийн тамирчдадаа өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14