Dark Light
Спорт | 2024-08-12

Олон улсын хүүхдийн спортын ХI наадам ӨМӨЗО-нд болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам наймдугаар сарын 6-10-ны өдрүүдэд болоход Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 460 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдлөө. Тус наадмын дүн гарахад, Монгол Улсын баг 101 медаль (алт 35, мөнгө 34, хүрэл 32)-тайгаар тэргүүлсэн бол БНХАУ-ын баг нийт 61 медаль (алт 23, мөнгө 12, хүрэл 26)-тайгаар дэд байр, ОХУ-ын баг нийт 53 медаль (алт 8, мөнгө 20, хүрэл 25)-тайгаар удаах байрт орлоо. Энэ наадмын хамгийн отгон оролцогч нь өдгөө 13 настай теннисчин Б.Болор-Эгшиглэн байлаа. Тэрбээр "Токио-2020" олимпын наадмын оролцогч Б.Болор-Эрдэнийн төрсөн дүү юм. Монгол улсад дөрөв дэх удаагаа болсон тус наадмын онцлох зүйл нь үзүүлэх тоглолтоор үндэсний бөх, үндэсний сур харвааг багтсан билээ. ХI удаагийн наадам 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-нд зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14