Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа.
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан 4 гараатай олон улсын тэмцээнд 6 дугаар байр эзлэн 88.55 оноо, 7 дугаар байр эзлэн 94.94 оноо тус тус авч, 2026 оны олимпын эрхийн 5 гарааны дундаж оноо 120 онооноос доош байх шаардлага болзлыг биелүүлж 108.18 онооны дунджаар “Милан-Кортина-2026” өвлийн XXV дахь удаагийн олимпод оролцохоор болж, түүхэн амжилт гаргалаа.
Ийнхүү Монгол Улсаас “Милан-Кортина-2026” өвлийн олимпод нийтдээ 3 тамирчин оролцохоор болж, эрхээ баталгаажууллаа. Үүнээс өмнө гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар олимпын эрхээ аваад байсан билээ.
АДМИН








Спорт







