Dark Light
Спорт | 2026-06-02

НОВАК ЖОКОВИЧИЙН ЭРИН ҮЕ ДУУСЧ БАЙНА УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Сербийн теннисчин Новак Жокович Францын нээлттэй тэмцээний гуравдугаар шатанд Бразилийн 19 настай Жоао Фонсекад хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ. Энэхүү үр дүн нь эрэгтэй теннисний шинэ үе эхэлж буйг илтгэж байна гэсэн дүгнэлтийг аналистууд хийж эхлээд байна.

39 настай Жокович эхний хоёр сетэд давамгайлсан ч улмаар дараалан гурван сет алдаж, таван сет үргэлжилсэн тоглолтод ялагдав.

Фонсека ийнхүү Grand Slam тэмцээнд Жоковичийг буулган авсан хамгийн залуу тоглогчдын нэг болж, дэлхийн теннисний ирээдүй хэмээн үнэлэгдэж эхэлжээ.

Харин Жокович тоглолтын дараа ирэх жил Францын нээлттэй тэмцээнд оролцох эсэхээ мэдэхгүй байгаагаа хэлсэн нь түүнийг зодог тайлах тухай яриаг дахин өрнүүлэхэд хүргэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10