FIFA-гийн үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Ламур Жанни Инфантиног шүүмжилснийхээ дараа албан тушаалаасаа огцорчээ.
Ламур өнгөрсөн долдугаар сард өгсөн ярилцлагадаа Инфантиногийн санаачилсан “FIFA Forward Enterprise” төслийн талаар FIFA-гийн ажилтнуудыг төөрөгдүүлсэн хэмээн шүүмжилсэн байна. Уг төсөл нь FIFA-гийн гол тэмцээнүүдийг хариуцаж, 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө татах зорилготой байсан ч UEFA болон бусад тивийн холбоодын эсэргүүцэлтэй тулгарчээ.
FIFA Кевин Ламурт хоёр жилийн хугацаанд байгууллагад ажилласанд нь талархаж, цаашдын ажилд нь амжилт хүссэн бөгөөд огцрох болсон шалтгааны талаар нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан байна.







Спорт





