"АБУ ДАБИ 2026" Холимог тулааны Өсвөрийн дэлхийн аваргын тэмцээн "Мубадала арена" ордонд үргэлжилж байна. Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим өсвөрийн тамирчид тус тэмцээнд өрсөлдөж эр зориг, тэсвэр тэвчээрээ сорьж байгаа юм.
Тэмцээний B ангиллын охидын -40 кг-д оролцож буй Уранболдын Есүгэн Ангол, ОХУ болон Узбекистан улсын тамирчидтай нэг хэсэгт багтаж шийдвэрлэх тулаандаа Узбекистаны Шахризода Бекназароваг гарт өчих мэхээр буулган авч хүрэл медалийн болзол хангаж байна.
Team Omega клубийн тамирчин У.Есүгэн ийнхүү Өсвөрийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монгол улсын 2 дахь тамирчин болж байна. Өмнө нь 2024 оны Өсвөрийн дэлхийн аваргаас А.Мөнгөнзул хүрэл медалийг эх орондоо авчирч байв.
|
Эх сурвалж
| Монголын Холимог Тулааны Холбоо
|
АДМИН






Спорт





