Норвегийн шигшээ багийн довтлогч Эрлинг Холанд олон улсын тоглолтод оруулсан гоолын тоогоор Златан Ибрахимович болон Роналдо Назариог гүйцжээ.
Холанд УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн Норвеги–Португалын тоглолтын 51 дэх минутад шигшээ багийнхаа төлөө 65 дахь гоолоо оруулсан байна. Тэрбээр энэ үзүүлэлтэд ердөө 57 тоглолтод хүрчээ.
Харин Златан Ибрахимович Шведийн шигшээд 122 тоглолтод 62, Роналдо Назарио Бразилын шигшээд 98 тоглолтод 62 гоол оруулж байсан юм.
Ингэснээр Холанд Хойд Европын орнуудын эрэгтэй шигшээ багийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч болжээ. Өмнөх дээд амжилтыг 62 гоолтой Ибрахимович эзэмшиж байсан юм.







Спорт




