Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-28

ӨНӨӨДӨР ДАШНЯМ, БАЛЖИННЯМ ДАВХАЦСАН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
Өнөөдөр намрын дунд сарын 17-ны Балжинням, Дашням давхацсан бэлгэт сайн өдөр тохиож байна.
 
Энэ өдөр аливаа үйл бүтэх сайн. Балжиннямыг цог буяны, Дашнямыг өлзий хутгийн машид сайн өдөр хэмээдэг. Эл өдрүүдэд хохимой өдөр болон газрын эздийн гуйлт таарсан ч гэм болохгүй хэмээн номлосон байдаг байна.  Тухайн өдөр хүчин төгсөхийн барилдлагатай , буяны үйл хийгээд шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд өлзийтэй сайн, хуримлах аваас насан дэлгэр, өнөр жаргалтай байна хэмээн монголчууд бэлэгшээдэг. Тиймээс гал голомтоо бадраах залуу хосууд энэ өдрийг сонгон хуримлах нь элбэг.
 
Бие сэтгэл амар амгалан, нас буян урт удаан
Буян заяаны учрал ерөөл жаргалан төгөлдөр байх болтугай!

Эх сурвалж | Гандантэгчэнлэн хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19