Яг нэг жилийн өмнө PUBG Mobile төрөлд өөрсдийн багийг албан ёсоор зарлаж байсан The MongolZ байгууллагын залуус бүрэлдэхүүнээ өөрчлөлгүй, тууштай хөдөлмөрлөсний үр дүнд түүхэн амжилт бүтээлээ. Тэд Узбекистан улсын Ташкент хотноо 10 хоногийн турш зохион байгуулагдсан, $80,000-ын шагналын сантай PMGO 2026 Season 2 – EECA Finals тэмцээний сүүлийн мөчид Smash Rule форматаар WWCD (Winner Winner Chicken Dinner) авч, аваргын цомыг өргөсөн байна.
Энэхүү ялалтын үр дүнд The MongolZ баг дараах хоёр том эрхийг давхар баталгаажууллаа:
- PMGO 2026 Main Event: Ирэх 10 дугаар сард Пакистан улсад болох $500,000-ын шагналын сантай S-Tier зэрэглэлийн үндсэн тэмцээнд өрсөлдөх шууд эрх.
- PMGC дэлхийн аварга: Тус тэмцээнээс чансааны 120 оноо (PMGC Points) авснаар, оны эцэст зохион байгуулагдах PUBG Mobile-ийн хамгийн нэр хүндтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (PMGC) эрхээ албан ёсоор хангалаа.
ТАТАР МАЙДАР







Спорт




