Dark Light
Спорт | 2026-09-28

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ АЙЧИ НАГОЯА-Д ОРОЛЦОГЧДОД АМЖИЛТ ХҮСЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
Япон улсад   Айчи-Нагояа ХХ Азийн наадам үргэлжилж байх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал  төрийн айлчлалаар тус улсад зочлоод буй. 
Тэмцээний 8 дахь өдөр буюу 9-р сарын 28-ны  өдөр Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй тамирчидтай уулзан амжилт хүсэв. 
 
Өнөөдрийн байдлаар Дугуйчин С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг сайхан хагалаад байгаа. Манай улсаас 298 тамирчин, спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Мөн Ерөнхий сайд Н.Учрал тамирчидтай уулзах үеээрээ  Засгийн газраас 2027 оны төсөвт спортын салбарын ажилтнуудын цалинг хамгийн багадаа 2 сая төгрөг болгохоор тусгасан. Үндэсний шигшээ багийн тамирчдаа олимп, паралимпд амжилт гаргахад шаардлагатай төсвийг 3 дахин нэмэхээр төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19