Японы Аичи-Нагояа хотноо зохион байгуулагдаж буй “Аичи-Нагояа 2026” Азийн XX наадмын боксын тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид медалийн салхиа хагаллаа. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдөж буй Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан хүрэл медалийн төлөө Тайланд улсын боксчин Бохунтод Канпи-тай тулалдаж, хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр (5:0 харьцаатай) илүүрхэн ялсан юм.
Тайландын эрэгтэй боксын шигшээ баг “Аичи-Нагояа 2026” Азийн наадмыг нэг ч медальгүй дуусгажээ. Энэ нь тус улсын эрэгтэй боксчдын хувьд 1954 оны Манилагийн Азийн наадмаас хойш буюу даруй 72 жилийн дараа тохиож буй түүхэн анхны медальгүй хоцорсон тохиолдол болж байна.
Тайландын сүүлийн найдварууд болох эрэгтэй боксчид 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Японы Нишио цогцолборт явагдсан шөвгийн наймын (quarterfinals) тулаануудад бүгд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Зүүн Өмнөд Азийн боксын супер гүрэн гэгддэг тэдний хувьд энэ нь маш том цохилт болж байгааг Тайландын Khaosod English онцолсон байна.
Уг ялалтаараа манай тамирчин хагас шигшээд шалгарч, Азийн наадмын медалийн тавцанд гарах нь албан ёсоор тодорхой болоод байна. Тэрээр маргааш буюу есдүгээр сарын 30-ны лхагва гарагт мөнгөн медалийн төлөө, аваргын төлөөх тулаанд үлдэх эрхийн төлөө эзэн орны боксчин Ямагучи Руитай тулалдахаар оноолт таарчээ.
ТАТАР МАЙДАР







Спорт




