Японы Нагояа хотноо зохион байгуулагдаж буй “Аичи-Нагояа 2026” Азийн XX наадмын хүрээнд Азийн олимпын зөвлөлийн (OCA) Ерөнхийлөгч, Эрхэм дээд Шейх Жоан бин Хамад Аль Тани Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай албан ёсны уулзалт хийлээ хэмээн Катарын Qatar Tribune мэдээллээ.
Уулзалтаар талууд дараах үндсэн асуудлуудыг хэлэлцэж, санал солилцсон байна:
-
Спортын хамтын ажиллагаа: Монгол Улс болон Азийн бүс нутгийн хэмжээнд спортын хамтын ажиллагааг улам бүр чангатгах, тамирчдыг дэмжих арга замуудыг хэлэлцсэн.
-
Олимпын хөдөлгөөн: Монгол Улс болон нийт Ази тивийн хэмжээнд Олимпын хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх, залуучуудыг спортоор хичээллүүлэхэд чиглэсэн бодлогуудыг дэмжихээ илэрхийлсэн.
-
Харилцан сонирхсон асуудлууд: Түүнчлэн талууд хоёр талын сонирхлыг татсан спорт, олон улсын түншлэлийн хэд хэдэн чухал сэдвээр санал солилцжээ.
Шейх Жоан бин Хамад Аль Тани Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралд Olympic Council of Asia 1951-2026 Asian Games гэсэн бичигтэй Азийн наадмын түүхэн тэмдгүүдийн (pins) дурсгалын цуглуулга бүхий тусгай цомгийг бэлэглэсэн аж.
Энэхүү цомог нь 1951 оны Шинэ Делигийн анхны наадмаас эхлээд өдгөө Японд зохион байгуулагдаж буй “Аичи-Нагояа 2026” хүртэлх Азийн наадмын 75 жилийн түүх, үе үеийн бэлгэдэл, логог багтаасан түүхэн бөгөөд ховор дурсгалын бэлэг юм.
ТАТАР МАЙДАР







Спорт




