“АЙЧИ-НАГОЯА 2026”С.ЖАМБАЛЖАМЦАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас Монголын багийн анхны медалийг хүртсэн, дугуйн спортын ОУХМ С.Жамбалжамцад ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хүндэтгэл үзүүлж, халуун баяр хүргэлээ.
С.Жамбалжамц Азийн наадмын дугуйн спортын засмал замын ганцаарчилсан цагийн уралдаанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэнээр Монголын багийн медалийн буухиаг эхлүүлсэн юм.
Түүний энэхүү амжилт нь олон жилийн хөдөлмөр, уйгагүй бэлтгэл сургуулилт, тэсвэр хатуужлын үр дүн бөгөөд Монголын дугуйн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.
С.Жамбалжамцдаа халуун баяр хүргэж, спортын замналд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе!
Г.ГАНЦЭЦЭГ







Спорт



