"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын брейк бүжгийн (Breaking) тэмцээний талбараас дэлхий нийтийг алмайруулсан нэгэн супер сонирхолтой баримтыг WDSF Breaking for Gold хуудас онцолжээ! Тэр нь юу вэ гэвэл, энэ удаагийн наадамд оролцож буй хамгийн ахмад болон хамгийн залуу тамирчдын насны зөрүү бүтэн 20 гаруй жил байна!
- Домогт ахмад дайчин: Өмнөх Азийн наадмын мөнгөн медальт, Өмнөд Солонгосын "FLOWXL" болон "Red Bull BC One All Stars" багийн амьд домог, өдгөө 40 гаруй настай B-Boy Hongten (Ким Хон Ёл) хоёр дахь наадамдаа медалийн төлөө дахин талбайд гарч байна.
- Залуу түүчээ: Харин энэ цаг үед түүнтэй ана мана үзэлцэхээр Азийн наадмын анхны дебютээ хийж буй хамгийн залуу оролцогч нь манай Монголын "Hooliganz" крюгийн гишүүн, залуу авьяастан B-Boy 2Type (2type.md) юм!
ТАТАР МАЙДАР







Спорт




