АНУ-ын “Интер Майами” клубын аргентин довтлогч Лионель Месси Испанийн хоёрдугаар дивизион буюу Segunda-д тоглодог “Eldense” клубын эзэн болжээ.
Тус клубын албан ёсны мэдэгдэлд “Deportivo Eldense” клуб Лионель Мессигийн мэдэлд шилжиж буйг зарлаж, үүнийг 100 гаруй жилийн түүхтэй багийн шинэ үеийн эхлэл хэмээн тодорхойлсон байна.
1921 онд байгуулагдсан “Eldense” клуб нэр, түүх, хөх-улаан өнгөө хэвээр хадгалах бөгөөд цаашид мэргэжлийн хөлбөмбөгт байр сууриа бэхжүүлж, спорт, байгууллагын бүтэц болон нийгмийн чиглэлээр урт хугацаанд хөгжих зорилт тавьжээ.
Гэхдээ уг хэлцэл Испанийн “Спортын тухай” хуульд заасны дагуу холбогдох байгууллагын зөвшөөрөл авсны дараа албан ёсоор хүчин төгөлдөр болох аж.
Одоогоор “Eldense” Segunda-д долоон тоглолтын дараа 5 оноотой, хүснэгтийн 19 дүгээр байрт бичигдэж байна.






Спорт




