Монгол улсын шилдэг брейкингчид болох B-Boy Duk, B-Boy 2Type, B-Girl Handaa нар "Айчи-Нагоя 2026" Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор албан ёсоор шалгарлаа. Дэлхийн Бүжигчний Спортын Холбооноос (WDSF) Ази тивийн шилдэг тамирчдын нэгдсэн жагсаалтыг зарлахад манай гурван тамирчин багтсан байна. Тэд Япон улсын "Aichi Sky Expo" цогцолборт Азийн шилдэг B-Boy, B-Girl-үүдтэй аваргаа тодорхойлох юм.
Багийн бүрэлдэхүүн ба онцлог:
-
B-Boy Duk (Dukbboy): Монголын брейкинг урлагийн талбарт идэвхтэй ажиллахаас гадна дотооддоо сургалт, воркшопуудыг тогтмол зохион байгуулж, залуу үеийг бэлтгэж буй туршлагатай тамирчин.
-
B-Boy 2Type: Монголын бүжгийн хүрээнийхэнтэй хамтарсан томоохон төслүүд, уран бүтээлүүд болон нөлөө бүхий видео контентуудад тогтмол уригдан оролцдог чадварлаг бүжигчин.
-
B-Girl Handaa: Дэлхийн брейкингийн талбарт Монгол улсын эмэгтэй бүжигчдийн (B-Girls) нүүр царай болж, түүчээлэн оролцож буй шилдэг тамирчин.
.jpg)
Манай тамирчид урьдчилсан шатны шалгаруулалтаа (Pre-Selection) амжилттай давж, Азийн наадмын албан ёсны ростерт багтсан байна. Эх орныхоо нэрийг тивдээ цуурайтуулахаар мордох гэж буй тамирчдадаа өндөр амжилт хүсье!
ТАТАР МАЙДАР






Спорт



