Япон улсын Айчи-Нагояа хотноо үргэлжилж буй Азийн зуны XX наадмын чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр манай тамирчид дэвжээнд гарлаа. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 57 кг-д эх орноо төлөөлөн барилдаж буй "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди тэмцээнээ амжилттай эхлүүлэв.
Тэрбээр эхний тойрогт Афганистаны бөх Ахмад Бариалайтай учраа тааран барилдаж, техникийн болон тактикийн илүүрхлээр өрсөлдөгчөө 16:5-ын харьцаагаар буюу онооны цэвэр (техникийн цэвэр) ялалтаар буулган авсан байна. Нийт 21 орны шилдэг бөхчүүд бүртгэгдсэн тус жинд манай тамирчин ийнхүү эхний даваагаа итгэл төгс давлаа.

ОУХМ М.Даваабанди дараагийн шат буюу шөвгийн наймын барилдаанд Вьетнамын тамирчин Пам Ньу Дуиттай халз тулна. Хэрэв тус барилдаанд өрсөлдөгчөө ялж, хагас шигшээд шалгарвал медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт, Кыргызстаны хүчтэй өрсөлдөгч Бекзат Алмаз Уулутай тунах магадлал өндөр байна.
ТАТАР МАЙДАР







Спорт




