Та бүхэн манай энэ мэдээнээс тэдний бүжгийн батллын бичлэгийг үзэж болно.
B-Boy Duk болон B-Girl Handaa нар хоёулаа шилдэг 16-ийн (Top 16) хариуцлагатай тулаанаа хийж, хүчтэй өрсөлдөгчдөдөө ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
-
B-Boy Duk (Т.Дүгэрсүрэн): Шилдэг 16-ийн шатанд энэ наадмын гол фаворитуудын нэг болох БНХАУ-ын хүчтэй бүжигчин "Monkey Z"-тэй (Wang Ruimiao) тааран халуухан тулаан хийсэн боловч 2:0 онооны харьцаагаар ялагдал хүлээн хасагдсан байна.
-
B-Girl Handaa (М.Хандаа): Мөн адил шилдэг 16-ийн раунд дээр өнгөрсөн Ханжоугийн Азийн наадмын алтан медальт, олимпын зэрэглэлийн супер од БНХАУ-ын "671" буюу Лиу Чинъитэй учраа таарч, ана мана үзэлцсэн ч 2:0 онооны харьцаагаар харамсалтай нь ялагджээ.
Манай тамирчдын хувьд тивийн хамгийн шилдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг аваргуудтай анхны олимпын наадмын цикльтэй Азийн наадмын үндсэн подиумд гарч, "Шилдэг 16"-д багтан тулалдаж чадсан нь Монголын брейкинг урлагийн түүхэнд маш том амжилт, туршлага боллоо
ТАТАР МАЙДАР







Спорт




