"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-ын жингийн шөвгийн наймын барилдааны үеэр ноцтой үйл явдал болсон юм. Азийн наадмын 3 удаагийн медальт, Хятадын 31 настай жүдоч Тан Жин барилдааны явцад өрсөлдөгч болох Японы 21 настай бөх Рин Маэдагийн гарыг хазсан хэргээр тэмцээнээс хасагджээ.
Барилдааны үеэр Рин Маэда ханцуйгаа шуун шүүгчдэд гарынхаа гэмтлийг харуулахад бугуйн дээр нь шүдний мөр маш тодорхой үлдсэн байсан тул шүүгчид үүнийг спортлог бус авир гэж үзэн Тан Жинийг шууд дисквалификаци (хасах) хийсэн байна. Хятадын тамирчин шүүгчдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн ч Маэдатаар гар барин дэвжээг орхисон бөгөөд тэмцээний дараа ямар нэгэн ярилцлага өгөөгүй байна.

Японы бөхийн дасгалжуулагч Маки Цүкада хэлэхдээ, "Маэдагийн бугуйнаас цус гарах шахсан байсан, шүдний мөр маш тодорхой харагдаж байсан" гэжээ. Харин хазуулсан тамирчин Рин Маэда хэвлэлийнхэнд "Ийм зүйл спортын талбарт тэр бүр тохиолдоод байдаггүй" хэмээн хошигноод, "Тухайн үед бага зэрэг өвдөж байсан ч дэвжээнд гарахад адреналин ялгарч, анзаараагүй тул зүгээр байсан" гэж ярьжээ. Рин Маэда цааш үргэлжлүүлэн барилдаж, Катахстаны Ажар Асхатыг ялснаар Азийн наадмын алтан медалийг хүртсэн байна.
ТАТАР МАЙДАР




)


Спорт




