ОУХМ П.МӨРӨН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний Rally3 ангилалд ДЭЛХИЙН АВАРГА болсон П.Мөрөнд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж амжилт хүсжээ.
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Дэлхийн Ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний Rally3 ангилалд ОУХМ П.Мөрөн амжилттай оролцон түрүүлж дэлхийн аваргын оргилд хүрлээ.
Аавынхаа замнал, алдар гавьяаг нэр төртэй үргэлжлүүлж яваа дүүдээ дараа дараагийн олон улсын уралдаан, тэмцээнүүдэд тэргүүн эгнээнд хурдалж, алтан соёмбот төрийн далбаагаа ахин дахин мандуулахыг хүсэн ерөөе.
Г.ГАНЦЭЦЭГ







Спорт




