Dark Light
Спорт | 2026-10-05

ЛАМИН ЯМАЛЫН ӨВӨРМӨЦ АМЖИЛТ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Испанийн шигшээ баг болон Барселона клубын од Ламин Ямал УЕФА-гийн Үндэстнүүдийн лигт өвөрмөц амжилт үзүүллээ.


19 настай хөлбөмбөгчин Чехийн эсрэг тоглолтын 6 дахь минутад гайхалтай гоол оруулж, багаа хожилд хөтөлж 3-1 харьцаатай ялалт байгуулсан.


Ийнхүү Ямал нэгэн өвөрмөц амжилтын эзэн болсон нь дараалсан гурван тоглолтын 10 минутын дотор гоол оруулсан анхны тоглогч боллоо.


Тэрээр Англи, Хорватын эсрэг өмнөх хоёр тоглолтын 2 дахь минутад гоол оруулсан. Чехийн эсрэг тоглолтын 6 дахь минутад гоол оруулсан.


Испанийн бусад гоолуудыг Родри, Микель Мерино нар оруулсан бол Чехийн цорын ганц гоолыг Жири Слама оруулсан.


Энэ ялалтын ачаар Испани А лигийн 3-р хэсэгт 9 оноотой тэргүүллээ хадгалж, дараалсан 41 дэх тоглолтондоо ялагдалгүй үлдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08