Dark Light
Спорт | 2026-10-05

РОНАЛДО ҮДЭЛТИЙН ТОГЛОЛТОО ХИЙХ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Криштиану Роналдо Португалын шигшээ багт эргэн ирж, үдэлтийн тоглолт хийх боломжтой талаар мэдээлжээ.

Португалын хөлбөмбөгийн холбоо 41 настай довтлогчид зориулсан тусгай үдэлтийн тоглолт зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа аж. Үүнээс өмнө холбоо Роналдо болон шигшээ багийн дасгалжуулагч Жорже Жезуш нарын харилцааг зөөлрүүлэхээр оролдож байгаа тухай мэдээлэл гарсан байна.

Жезуш есдүгээр сарын 27-нд Норвегийн эсрэг хийсэн Үндэстнүүдийн лигийн тоглолтод Роналдог сэлгээнд үлдээсэн бол Данийн эсрэг тоглолтын өмнө ч гарааны 11-д багтаахгүй гэдгээ мэдэгдэж байжээ. Харин Роналдо болсон явдлын “үнэнийг” дараа нь өөрөө тайлбарлана гэж хэлсэн байна.

Роналдо Португалын шигшээ багийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч бөгөөд 146 гоолтой. Тэрбээр шигшээ багтайгаа 2016 онд Европын аварга, 2019 болон 2025 онд Үндэстнүүдийн лигийн аварга болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19