“ХИЙМОРЬ” Монгол & Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн 2 төрөлт багийн халз барилдаан аравдугаар сарын 10-ны өдөр 13:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.
Энэ бол “Грийн шоу продакшн”-ны 10 жилийн ой, “Хийморь” төслийн 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монгол үндэсний өв соёлыг Монгол туургатны улсуудаар дамжуулан олон улсад сурталчлан таниулах зорилготой энтертайнмент шоу, багийн халз барилдаан юм.
ӨМӨЗО-ны энэ цагийн шилдэг, хүчит бөхчүүд багаараа анх удаа Монгол улсад ирэх гэж байна.
Зодоглох бөхчүүд:
- Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын Аварга О.ХАНГАЙ
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын Арслан Ц.БЯМБА-ОТГОН
- Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Улсын Заан Д.ХҮДЭРБУЛГА
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын Харцага Б.ЗОРИГТБААТАР
- Булган аймгийн Орхон сумын харьяат Улсын Начин Э.СУМЪЯАБАТ
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Аймгийн хурц Арслан Н.ӨСӨХБАЯР
Өвөр Монгол бөхчүүд
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны харьяат Х.ҮНДЭС /1024-т 2 удаа, 512-т 1 удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны харьяат С.ЭРХЭМСҮЛД /512-т 4 удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга зүүн хошууны харьяат У.ТӨРЦАЦРАЛ /512-т 3 удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын Уулын авганар хошууны харьяат Э.МЭРГЭНБИЛЭГ /512-т 1 удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харьяат Х.ДАВХАРБАЯР /512-т 1 удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харьяат Х.БӨХБАЯР /512-т 1 удаа түрүүлсэн/
Тасалбараа http://www.ticket.mn/event/3271 орж захиалан авах боломжтой.
Шууд дамжуулалт: Univision, Ddish, Voo, 88film
АДМИН






Спорт




