“Интер Майами”-гийн довтлогч Лионель Месси Аргентины шигшээ баг дахь карьераа өндөрлүүлжээ.
39 настай Месси аравдугаар сарын 7-нд шилжих шөнө Буэнос-Айрест Бениний эсрэг үдэлтийн тоглолтоо хийсэн байна. Аргентины шигшээ уг тоглолтод 3:0-ээр ялалт байгуулжээ.
Месси үндэсний багийнхаа төлөө хийсэн сүүлчийн тоглолтод нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгсөн байна. Тэрбээр 70 дахь минутад торгуулийн цохилтоос багийнхаа гурав дахь гоолыг оруулжээ. Харин Николас Отаменди 48, Нико Пас 61 дэх минутад тус тус гоолдсон байна.
Лионель Месси 2005 оны наймдугаар сард Унгарын эсрэг нөхөрсөг тоглолтоор Аргентины шигшээд дебютээ хийж байжээ. Тэрбээр үндэсний багийн төлөө нийт 208 тоглолтод оролцож, 126 гоол, 69 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэйгээр карьераа өндөрлүүлж байна.
Месси Аргентины шигшээтэйгээ 2022 оны ДАШТ-д түрүүлж, 2021, 2024 онд Копа Америка, 2022 онд Финалиссима тэмцээнд тус тус аваргалсан юм.







Спорт



