Dark Light
Спорт | 2026-10-09

“АЙЧИ-НАГОЯ 2026” ПАРАЛИМПЫН НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Япон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын паралимпын V наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болох бөгөөд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөнө.
Баг тамирчдыг үдэн гаргах ёслолд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон, “Айчи- Нагоя-2026” Азийн пара V  наадмын багийн ахлагч МҮПХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Одонбаяр, дасгалжуулагч, тамирчид оролцлоо. 
Арга хэмжээний үеэр ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монголын багийг ахлагч Ц.Одонбаяр, Монголын багийн тугч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгөв.
Монголын пара тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Ханжоу-2022” Азийн пара наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадам юм. Тус наадамд Монгол Улсын баг тамирчид дөрвөн удаа оролцоход нийт 29 медаль хүртэж байжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10