Dark Light
Спорт | 2026-10-14

РУНИ РОНАЛДОГИЙН АВИРЫГ ХАТУУ ШҮҮМЖИЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Уэйн Руни Португалын шигшээ багийн цугларалтыг зөвшөөрөлгүй орхиж, дараа нь дасгалжуулагч Жорже Жезушийг худал ярьсан хэмээн буруутгасан Криштиану Роналдогийн үйлдлийг шүүмжилжээ.

“Манчестер Юнайтед”-д Роналдотой хамт тоглож байсан Руни 41 настай довтлогчийн гаргасан шийдвэрийг зөвтгөх боломжгүй гэж үзсэн байна.

Тэрбээр “Роналдо бол агуу тоглогч. Гэхдээ Месси Аргентины шигшээгээс зодог тайлснаа зарласан өдөр Роналдо ч ийм байдлаар Португалын шигшээг орхиж, мэдэгдэл гаргасан. Миний бодлоор энэ бүх үйл явц буруу байсан. Дасгалжуулагч, багийнхан, холбоонд ингэж хохирол учруулах нь зохисгүй” гэжээ.

Мөн Руни “Хөлбөмбөгчний карьер хэзээ нэгэн цагт дуусдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин Роналдо үүнийг хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа мэт харагдаж байна” хэмээн ярьсан байна.

Тэрбээр цаашлаад дасгалжуулагчид хэвлэлийн бага хурлын үеэр юу хэлэхийг нь заах боломжгүй бөгөөд Роналдогийн үйлдэл хэтэрсэн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10