Dark Light
Спорт | 2026-10-19

СУВД-ЭРДЭНЭ "АИЧИ-НАГОЯ 2026" ПАРА НААДМААС МОНГОЛЫН АНХНЫ МЕДАЛИЙГ АВЧИРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Япон улсын Аичи болон Нагоя хотуудад хөшгөө нээсэн "Аичи-Нагоя 2026" Азийн зуны Пара спортын V наадмын жүдо бөхийн дэвжээнээс Монгол улсын баг тамирчдын медалийн салхи урамтай сайхан хагарлаа!

Өнөөдөр зохион байгуулагдсан пара жүдогийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлөн барилдсан Монголын шилдэг жүдоч Тогтохбаярын Сувд-Эрдэнэ гайхалтай дайчин барилдаануудыг үзүүлж, Азийн наадмын МӨНГӨН МЕДАЛЬ-ийн эзэн боллоо.

Тэрээр аваргын алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд талбайн эзэн, Японы шилдэг бөх Хангаи Шизүкатай эр зориг, ур чадвараа уралдуулан ширүүн өрсөлдсөн юм. Тулааны төгсгөлд өрсөлдөгчдөө вазари үнэлгээгээр багахан онооны зөрүүгээр дутуудсанаар дэд аваргаар тодорч, медалийн тавцанд зогслоо.

Жингийн албан ёсны медалийн эзэд:

  • Алтан медаль: Хангаи Шизүка (Япон)

  • Мөнгөн медаль: ТогтохбаярынСувд-Эрдэнэ (Монгол Улс)

  • Хүрэл медаль: Альфия Тлеккабыл (Казахстан)

  • Хүрэл медаль: Бону Бабаева (Узбекистан)

Түүний байгуулсан энэхүү ялалт нь "Аичи-Нагоя 2026" наадамд оролцож буй Монголын үндэсний пара шигшээ багийн хамгийн анхны медаль болж, баг тамирчдынхаа цаашдын тэмцээний урам зориг, амжилтын түүчээг нээж өгснөөрөө нэн онцлог, үнэ цэнтэй юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10