Япон улсын Аичи болон Нагоя хотуудад хөшгөө нээсэн "Аичи-Нагоя 2026" Азийн зуны Пара спортын V наадмын паратаеквондогийн тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид анхны медалиа хүртэв.
Тус наадмын таеквондогийн төрөлд манай улсаас Паралимпын аварга Уламбаярын Сүрэнжав, Паралимпын мөнгөн медальт Ганбатын Болор-Эрдэнэ, Батбаярын Шинэбаяр болон Хаулетын Темирбек нарын дөрвөн шилдэг тамирчин очсон билээ.

Тэгвэл өнөөдөр зохион байгуулагдсан эрэгтэйчүүдийн K44 ангиллын 58 кг-ын жинд нийт 9 шилдэг тулаанч өрсөлдөхөд Олон улсын хэмжээний мастер Хаулетын Темирбек гайхалтай дайчин байж, Монголын баг тамирчдын таеквондогийн төрлийн анхны ХҮРЭЛ МЕДАЛЬ-ийн эзэн боллоо. Тэрээр эрэгтэйчүүдийн K44 ангиллын -58 кг жинд медалийн төлөөх тулаанд эзэн орны тамирчин Танака Мицүяг ялснаар ийн Монголын багийн анхны хүрэл медалийн эзэн болов.
Түүний жинд алтан медалийг дэлхийн болон Паралимпын аварга, Израилийн тамирчин Асаф Ясур, мөнгөн медалийг Өмнөд Солонгосын паратаеквондогийн шинэ үеийн гол төлөөлөгч, шилдэг тулаанч Ли Пён Ган, бас нэг хүрлийг Узбекистаны Фаёз Валижонов хүртсэн юм.
ТАТАР МАЙДАР






Спорт




