Dark Light
Спорт | 2026-10-19

СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Япон улсын Аичи мужийн Нагоя хотноо 2026 оны 10 дугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд түүхэн амжилт тогтоон, үргэлжлэн явагдаж буй “Аичи-Нагоя 2026” Азийн зуны пара спортын V наадмаас Монгол Улсын баг тамирчид анхны АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.

Тус наадмын паратаеквондогийн эмэгтэйчүүдийн K44 ангиллын -52 кг-ын жинд Монгол Улсын Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, "Парис-2024" Паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав дэлхийн хэмжээний супер од гэдгээ дахин баталж, Азийн пара наадмын аваргаар албан ёсоор тодорлоо! 

Тэрээр урьдчилсан тулаануудад Энэтхэг болон БНХАУ-ын шилдэг тулаанчдыг дараалан цэвэр илүүрхэж, аваргын алтан медалийн төлөөх шийдвэрлэх финалд тунаж үлдсэн билээ. Шар тивийн аваргын алтан бүсийг шийдэх эцсийн тулаанд манай тамирчин Төв Азийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөө буулган авснаар Нагоя хотын тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт мандууллаа. 

Энэхүү жингийн ширүүн тулааны эцэст медалийн тавцанд дэлхийн шилдгүүд дараах байдлаар заларсан байна:

Эмэгтэйчүүдийн K44 (-52 кг) жингийн албан ёсны дүн:

  • АЛТАН МЕДАЛЬ (Аварга): Уламбаярын Сүрэнжав (Монгол Улс) / Паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар тамирчин тивийн аварга хэмээх эрхэм алдрыг нэр дээрээ нэмлээ. 

  • МӨНГӨН МЕДАЛЬ: Умида Мамараджабова (Узбекистан) / Төв Азийн шилдэг тулаанч, манай тамирчинтай алтан медалийн төлөө тулалдаж дэд аварга боллоо. 

  • ХҮРЭЛ МЕДАЛЬ: Ян Бо (БНХАУ) / Хагас шигшээд манай тамирчинд дийлдсэн, Ханжоугийн наадмын амжилтаа бататгасан хүчтэй өрсөлдөгч.

  • ХҮРЭЛ МЕДАЛЬ: Юлианти Риа (Энэтхэг) / Тэмцээний урьдчилсан шатанд ширүүн өрсөлдөөн үзүүлж, хүрэл медалийн тавцанд зогслоо.

Эх орныхоо нэрийг олон улсын спортын том дэвжээнд дахин өндөрт өргөж, Монголын баг тамирчдын амжилтын түүчээг алтан медалиар сунгасан Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав болон түүнийг дэлхийн түвшинд бэлтгэсэн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Доржжанцангийн Батнасан, ОУХМ Моломын Түмэнбаяр нарын баг хамт олонд халуун баяр хүргэе!


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10