Dark Light
Спорт | 2026-10-20

"THE MONGOLZ" ШИНЭЧЛЭГДСЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ "PGL MASTERS 2026"-Д ХҮЧ ҮЗНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Энэ намар зохион байгуулагдах Counter-Strike 2-ын хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох "PGL Masters Bucharest 2026" энэ сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд Румын улсын нийслэл Бухарест хотноо болох гэж байна. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг 1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх бөгөөд тэдний дунд Монголын "The MongolZ" баг багтжээ.

Тэмцээний формат:

Уг тэмцээн нь уламжлалт "Швейцарь систем"-ээр (Swiss Stage) эхлэх бөгөөд багууд 3 хожвол плей-оффт шалгарч, 3 хожигдвол тэмцээнээ өндөрлүүлнэ. Плей-оффын шатнаас хасагдах журмаар тоглох бөгөөд бүх тоглолт "Best of 3" (Bo3) форматаар, харин аваргын төлөөх тоглолт "Best of 5" (Bo5) форматаар явагдах юм. Тэмцээнд Team Vitality, MOUZ, FURIA, Falcons зэрэг дэлхийн S-Тийм зэрэглэлийн шилдэг багууд цуглаж байна.

"The MongolZ" багийн бүрэлдэхүүний өөрчлөлт:

Монголын "The MongolZ" баг өнгөрсөн хавар Бухарест хотноо болсон тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Гэвч энэ удаа тэд нэлээд шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр очиж байна. Сүүлийн хоёр жил тогтвортой байсан бүрэлдэхүүнээс зун хоёр тоглогч хасагдсан ч тэдний оронд ирсэн шинэ цэргүүд удаагүй бөгөөд 10 дугаар сарын эхээр багийн бүрэлдэхүүн эцэслэн тодорчээ. Багт "cobrazera" эргэн ирсэн бол хоёр дахь тоглогчоор Есөнтөмөр "nin9" Гантулга нэгдсэн байна. "nin9"-ийн хувьд өмнө нь 2018-2019 онд тус багт тоглож байсан туршлагатай бөгөөд "Esports World Cup"-ийн аварга, "Austin Major"-ын финалд шалгарч байсан багийг удирдахад туслах юм.

Түншлэл ба дэмжлэг:

Тус тэмцээн нь "The MongolZ" багийн ерөнхий спонсор бөгөөд PGL-ийн бооцооны онцгой түнш болох 1xBet брэндийг нэг талбарт нэгтгэж буйгаараа онцлогтой. Саяхан 1xBet нь PGL-тэй хийсэн хамтын ажиллагаагаа 2029 он хүртэл сунгасан нь цахим спортын экосистемийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна.

Шинэ тоглогчидтойгоор бүхнийг цагаан цааснаас эхлүүлж буй "The MongolZ" баг энэ намар Бухарестэд дахин шуугиан тарьж, аваргын цомын төлөө өрсөлдөж чадах эсэхийг ирэх өдрүүдийн тоглолтууд харуулах болно.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10