Dark Light
Спорт | 2026-10-20

Г.БОЛОР-ЭРДЭНЭ АЗИЙН ПАРА НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Японы Айчи мужийн Нагояа хотод үргэлжилж байгаа Азийн пара V наадмын таеквондогийн төрөлд "Парис-2024" паралимпын мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртлээ.

Тэрбээр хагас шигшээд Ираны тамирчныг 2:0-ээр хожсон бол алтан медалийн төлөөх тулаанд Узбекистаны Кудражон Хайдаровыг 2:1-ээр буулган авсан юм. Эхний үед 22:24-өөр манай тамирчин ялагдсан ч дараагийн хоёр үед 8:8, 20:4-өөр илүүрхсэнээр Монголын багийн гурав дахь алтан медалийн эзэн болов. Ийнхүү Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадамд дараалан түрүүлсэн анхны монгол тамирчин болж байна.

Тэгвэл К-44 ангилалд эрэгтэйчүүдийн 70 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Шинэбаяр хүрэл медалийн төлөөх тулаанд БНСУ-ын тамирчин Ли Донхогт 0:2-оор  ялагдсанаар тавдугаар байрт шалгарав.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10