Dark Light
Спорт | 2026-10-21

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧДИЙГ ЗАРЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчинд олгох “Алтан бөмбөг” шагналын нэр дэвшигчдийг зарлажээ.

Шагналын 70 жилийн ойд зориулсан тусгай номинацийн ялагчийг хөгжөөн дэмжигчдийн санал хураалтаар тодруулах юм байна.

Уг номинацид карьерынхаа хугацаанд “Алтан бөмбөг” шагналыг хоёроос доошгүй удаа хүртсэн хөлбөмбөгчдийг нэр дэвшүүлжээ. Тэдгээрийн дунд Испанийн Альфредо Ди Стефано, Аргентины Лионель Месси, Португалын Криштиану Роналду, Нидерландын Марко ван Бастен, Йохан Кройф, Германы Карл-Хайнц Румменигге, Франц Беккенбауэр, Францын Мишель Платини, Бразилын Роналдо болон Английн Кевин Киган нар багтсан байна.

“Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол аравдугаар сарын 26-нд Лондон хотод болно. Өнгөрсөн даваа гарагт уг ёслолыг Францын хөлбөмбөгийн шигшээ багийн экс тоглогч Тьерри Анри болон Их Британийн сэтгүүлч Кейт Скотт нар хөтлөхөөр болсон тухай мэдээлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10