Япон улсын Айчи-Нагоя хотноо зохион байгуулагдаж буй “Айчи-Нагоя-2026” Азийн пара спортын наадмын хөнгөн атлетикийн тэмцээнээс Монголын баг тамирчид эхний медалиа авлаа.
Өнөөдөр болсон эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Монгол Улсын тамирчин, МУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.Махаширийн шавь, өдгөө 18 настай Гансүхийн Ган-Эрдэнэ 10.30 метр түлхэж, мөнгөн медалийн болзол хангасан байна.
Энэхүү ангилалд Ирак улсын алдарт тамирчин Гаррах Тнайаш (Garrah Tnaiash) 10.78 метрийн амжилтаар алтан медаль хүртэж, аваргалсан бол хүрэл медалийг Энэтхэг улсын тамирчин Рави Ронгали (Ravi Rongali) 10.02 метр түлхсэн амжилтаар хүртжээ.
Эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангиллын медалийн тавцанд:
|
Байр |
Тамирчны нэр |
Улс |
Амжилт (Метр) |
|
Алтан медаль |
Гаррах Тнайаш (Garrah Tnaiash) |
Ирак |
10.78 м |
|
Мөнгөн медаль |
Гансүхийн Ган-Эрдэнэ |
Монгол |
10.30 м |
|
Хүрэл медаль |
Рави Ронгали (Ravi Rongali) |
Энэтхэг |
10.02 м |
ТАТАР МАЙДАР







Спорт



