Dark Light
Спорт | 2026-10-22

СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН ПАРА НААДАМД БОСОО ГЭДГЭЭ БАТАЛЖ, ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Ж.Адилбиш, Х.Мөнхбилэг

Японы Нагоя хотноо зохион байгуулагдаж буй “Айчи-Нагоя-2026” Азийн зуны пара наадмаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ пара пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн +107 кг-ын жинд гурав дахь өргөлтөөрөө 246 кг-ыг амжилттай өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү Азийн пара наадмын хошой аварга болж, Монголын баг тамирчдын 4 дэх алтан медалийг эх орондоо авчраад байна.

Тус тэмцээний мөнгө болон хүрэл медалийн эздийн мэдээллийг тодруулбал:

Мөнгөн медалийг Ираны тамирчин Алиакбар Гарибшахи (Aliakbar Gharibshahi) хүртсэн бол хүрэл медалийг Ян Панпан (Yang Panpan) авчээ.

Э.Содномпилжээ аварга Азийн пара наадмаас ийнхүү 4 дэх медалиа авч байгаа бөгөөд өмнө нь Инчон-2014 наадмаас хүрэл, Жакарта-2018 наадмаас алт, Ханжоу-2022 наадмаас мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10