Казахстаны Астана хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй сонгомол бөхийн ДАШТ-ий хамгийн хөнгөн буюу 55 кг-ын жинд ОУХМ М.Даваабанди хүч сорьж байна.
Тэрбээр эхний тойрогт Болгарын тамирчин, энэ оны Европын АШТ-ээс хүрэл медаль гардаад ирсэн Стефан Григоровыг 8:0-ээр буулган авч, Азербайжаны бөх, дэлхийн 4 удаагийн аварга Эльданиз Азизлид дийлдсэн.
Азизли шигшээ барилдаанд шалгарсан тул М.Даваабанди дагах барилдаан хийлээ.
Энэ удаа Беларусийн Александр Гуревийг ялснаар өмнөх оны дэлхийн аварга, Гүржийн Вахтанг Лолуатай хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.
АДМИН







Спорт

