"Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий 50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл, хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал, Мароккогийн Хажар Канебтай хүч сорилоо.
"Парис-2024" олимпын наадмаас хойших эхний тэмцээндээ оролцож байгаа тэрбээр өрсөлдөгчөө эхний хагаст даралтаар ялав.
Манай тамирчин шигшээ 16-д Польшийн Агата Голучовскатай барилдана.
57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан, Бразилийн Жуллиа Пеналбертэй оноолт таарсан.
Уг барилдаанд Б.Хулан 7:3-аар ялж, БНХАУ-ын тамирчин, жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж буй Хун Кэсиньтэй хүч сорихоор боллоо.
АДМИН







Спорт




