Dark Light
Спорт | 2026-10-27

Б.ХУЛАН, Э.ДАВААНАСАН НАР ДАГАХ БАРИЛДААН ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
"Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий 57 кг-ын шигшээ барилдаанд БНХАУ-ын тамирчин Хун Кэсинь, Японы Сена Нагамото нар хүч сорихоор шалгарлаа.
Харин ОУХМ Б.Хулан, энэ оны Европын аварга, Польшийн Магдалена Лизевскатай дагах барилдаан хийхээр болов. Ялсан нь Беларусийн Ирина Курочкинатай хүрэл медалийн төлөө хүч сорих юм.
Мөн 76 кг-ын жинд Энэтхэгийн Кажал, Украины Анастасия Алпеева нар алтан медалийн төлөө барилдана.
Энэ жингийн дагах барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, Литвийн Камиле Гаукайте нар өрсөлдөх юм. Ялсныг нь хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий 3 медальтай, Киргызстаны Айпери Медет Кизы хүлээж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08