"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Отгонтуяа, Алжирын Чейма Чебилатай хүч сорьж, 11:0-ээр илүүрхлээ.
Тэрбээр шигшээ 16-д Нигерийн тамирчин Кристиана Огунсанятай барилдана.
68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Венесуэлийн Натали Херрератай өрсөлдөж, даралтаар яллаа.
Түүний хувьд, шигшээ 16-д Шведийн Тиндра Шёбергтэй оноолт таараад байна.
Харин 62 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин, Казахстаны Ирина Кузнецоватай барилдаж, даралтаар ялагдав.
Эзэн орны тамирчин шигшээ барилдаанд хүрвэл манай бөх дагах барилдаан хийнэ.
72 кг-ын жинд З.Болортунгалаг, Японы тамирчин Махиро Ёшитакетэй барилдав. Азийн аваргуудын өрсөлдөөнд Махиро Ёшитаке яллаа.
АДМИН






Спорт




