Dark Light
Спорт | 2026-10-29

РОНАЛДОГИЙН 2008 ОНЫ “АЛТАН БӨМБӨГ” ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Саудын Арабын “Аль-Наср” клубын довтлогч Криштиану Роналдо бүх цаг үеийн “Алтан бөмбөг”-ийн шилдгийг тодруулах санал асуулгад түрүүлжээ.

Рейтингийн нэгдүгээр байрт түүний 2008 онд хүртсэн “Алтан бөмбөг” шалгарсан байна. Тухайн жил Роналдо Лионель Месси болон “Ливерпүүл” клубын тоглогч Фернандо Торресыг ардаа орхиж байжээ.

Энэхүү шалгаруулалтад “Алтан бөмбөг”-ийг олон удаа хүртсэн хөлбөмбөгчдийн амжилтыг өрсөлдүүлсэн байна. Тэдний дунд найман удаагийн эзэн Лионель Месси, таван удаагийн эзэн Криштиану Роналдо, гурван удаа хүртсэн Йохан Кройф, Мишель Платини, Марко ван Бастен нар багтжээ. Мөн Альфредо Ди Стефано, Франц Беккенбауэр, Кевин Киган, Карл-Хайнц Румменигге нар тус бүр хоёр удаа хүртсэн амжилтаараа оролцсон байна.

Зохион байгуулагчид ялагчийг тодруулахдаа тухайн тоглогчийн хүртсэн “Алтан бөмбөг”-ийн нийт тоог бус, шагнал авсан улиралдаа үзүүлсэн онцгой тоглолт, амжилтыг харгалзан үзсэн аж.

Ялагчийг дэлхийн өнцөг булан бүрийн хөгжөөн дэмжигчдийн төлбөртэй цахим санал хураалтаар тодруулсан бөгөөд нэг саналын үнэ нэг евро байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08